Ажлын байрны зар

2019-03-06

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гэрээгээр ажиллах дараах инженерүүдийг шалгаруулж ажилд авна.

  1. Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер-2
  2. Цахилгааны инженер-1
  3. Дулаан, сантехникийн инженер-1
  4. Архитектор буюу хот байгуулалтын чиглэлийн инженер-1

Энэ үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэн нь олон нийттэй харилцах,  багаар ажиллах чадвартай байх ба дараах ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:

  • Барилгын зураг төсөв уншиж, барилгын гүйцэтгэл бичих мэдлэгтэй байх.
  • Барилгын талбай дээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Төсвийн болон AUTO-CAD програмийн ойлголттой, уг програм дээр ажилладаг бол сайн
  • Монгол хэлний бичгийн болон баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх.
  • Төрийн албаны тухай хууль, барилгын тухай хууль болон бусад хуулийн мэдлэгтэй байх.

Дээр дурдсан ерөнхий шаардлагыг хангасан этгээд шаардлагад нийцсэн үйлчилгээг гүйцэтгэх чадвартайгаа нотлох дараах материалыг ирүүлнэ.

  • Танилцууллага: Боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м
  • Тухайн мэргэжлийн Бакалавр, түүнээс дээш зэргийн дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар, товч намтар

Сонирхсон хүмүүс материалаа дугтуйлан дор дурдсан хаягаар 2018 оны 3 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү.

Холбогдох хаяг: Увс аймаг. Улаангом 7-р баг ГХБХБГ-ын 204 тоот хууль, эрх зүйн мэргэжилтэн. Утас: 70454830

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР