Шинээр газар эзэмшүүлэх ажлыг зохион байгууллаа

2019-06-17

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Улаангом сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Улаангом сумын засаг даргын захирамжаар 1-р багт 6,65 га газрыг 68 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 6-р багт 4,9 га газрыг 70 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 5,4 га газрыг 13 иргэн, 1 ААНБ-д жимс жимсгэний зориулалтаар, 9-р багт 1,54 га газрыг 22 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус эзэмшүүлэх ажлыг зохион байгууллаа. Шинээр эзэмшүүлсэн газарт тэмдэгжүүлэлт хийн иргэн бүрт нь Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлж эргэлтийн цэгийг хүлээлгэн өгөх актаар хүлээлгэн өглөө.

Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР