Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян

2019-04-02

Барилга хот байгуулалтын яамнаас “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019”-ийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг 2019 оны 4-р сарын 01-нээс 5-р сарын 01-ний хооронд зарлаж байна. Энэ хүрээнд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт тус аяны нээлтийн үйл ажиллагаанд оролцож Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Төлөвлөгөөний хүрээнд Барилгын ажил эхлэхтэй холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах, санал зөвлөмж хүргүүлэх зэрэг 7 үндсэн чиглэл бүхий 15 ажлыг төлөвлөн ажиллаж байна. Сарын аяны үйл ажиллагааг үр дүнтэй бүтээлчээр явуулсанаар дэд бүтэц, барилгын салбарын хөдөлмөрийн сахилга бат, ХАБЭА-н хуулийн хэрэгжилт, Барилгын талбай дээр ХХАА-ны дүрэм, журам мөрдөх үйл ажиллагаа, Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлууд тогтмолжиж, байнгын дадал хэвшил болох нийтлэг үр дүн гарах юм.

Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР