Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг зохион байгууллаа

2019-03-27

Улсын Их Хурлын Тамгын газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтэнд үнэлгээ хийх ажлыг эхлүүлээд байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх тухай заалтын хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, газрын даамлуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР