Барилгын хөгжлийн төвтэй гэрээ байгууллаа

2019-02-14

Увс аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын газар, Увс аймагт 2019 онд хэрэгжүүлэх барилга байгууламжийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгүүлэх гэрээг Барилгын хөгжлийн төвтэй 2 дугаар сарын 13-нын өдөр байгууллаа. Уг гэрээнд Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа, Увс аймгийн ГХБХБГ-ын дарга Ц.Энхбаатар нар гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээ нь Монгол Улсын Барилгын тухай хууль, Барилгын хөгжлийн төвийн захирлын 2017 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан “Захиалагчийн техник хяналтын журам”, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу орон нутагт улсын төсөв болон бусад эх үүсвэрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний барилга угсралтын үе шатны ажилд хяналт тавьж, гүйцэтгэлийн санхүүжилтийг баталгаажуулах, зохицуулах, харилцан хүлээх үүргийг тогтоох зорилготой юм.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР