ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН 2018 ОНЫ ШИЛДЭГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

2019-02-15

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөн 2019 оны 02 дугаар сарын 14-өөс 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөний үеэр идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллан 2018 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн шилдэгүүдээ шалгаруулан шагнал гардууллаа. Увс аймгийн Өмнөговь сумын Газрын даамал Ц.Пүрэвсүрэн “Шилдэг газрын даамал"-аар шалгарлаа.

Шилдэгүүдийн шагналыг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нар гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР