“ГАРАЛ ҮҮСЭЛ, ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭТЭЙ МАТЕРИАЛ ХЭРЭГЛЭЖ БАРИЛГЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЦГЭЭЕ” сэдэвт барилгын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2018-04-03

Увс аймагт барилга угсралт, зураг төсөл, материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн удирдах ажилтны зөвлөгөөнийг “ГАРАЛ ҮҮСЭЛ, ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭТЭЙ МАТЕРИАЛ ХЭРЭГЛЭЖ БАРИЛГЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЦГЭЭЕ” уриан дор 2018 оны 03 сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд оролцогчдод 2018 оны хөрөнгө оруулалтын мэдээлэл, Засгийн газрын 68,69-р тогтоолын хавсралт, Барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа, гарал үүсэл тохирлын гэрчилгээ авах хуулийн үндэслэл, тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлага, дотоодын хяналт, Зөрчлийн тухай хууль, Архивын тухай хууль, Зохиогчийн хяналт, улаан шугам, тэг тэнхлэг татах, гүйцэтгэлийн зураг үйлдэх, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, барилгын ажилд хяналт хийх, гарч буй алдаа зөрчил, Увс аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн хандивын тайлан зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.
Зөвлөгөөнийг Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, ХЭЗХ, ОНӨГ, ГХБХБГ, МХГ, Барилгачдын холбоо, Стандарт хэмжилзүйн хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд барилга угсралт, зураг төсөл, материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 27 компаний төлөөлөл нийт 45 оролцогч оролцлоо.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР