ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА.

2018-02-20
Төсөл сонгон шалгаруулалтын нэр: Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн  А/92 дугаар захирамжийн дагуу дараах байршлуудад Худалдаа үйлчилгээ, Авто засварын зориулалтаар эзэмшүүлэхээр төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:
1. Зүүнхангай сум Далан булаг багийн эх  Хотгорт  Авто засвар, үйлчилгээний зориулалтаар 300м2 газар
2. Зүүнхангай сум Далан булаг багийн  эх  Хотгорт Худалдаа үйлчилгээний  зориулалтаар 400м2 газар
3. Зүүнхангай сум Далан булаг багийн эх Хотгорт Худалдаа үйлчилгээний  зориулалтаар 400 м2 газар
4. Зүүнхангай сум Далан булаг багийн эх  Хотгорт  Худалдаа үйлчилгээний зориулалтаар 400м2 газар
5. Зүүнхангай сум Далан булаг багийн эх  Хотгорт  Худалдаа үйлчилгээний зориулалтаар 400м2 газар
Төсөл сонгон шалгаруулалтын дугаар: ГХБХБГ – А/92
Төсөл сонгон шалгаруулалт нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй. 
Төслийн материалыг Засгийн 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын дагуу шалгаруулалтыг явуулна. 
Төслийг  Монгол улсын стандарт MNS 4946:2005-ын хүрээнд боловсруулж, доор дурдсан шаардлагуудыг хангасан байна.  
1. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх. /Төлбөрийн чавдартай эсэхийг нотолсон банкны  тодорхойлолт/
2. Мэргэжлийн ажиллах хүчний болон техник, технологи, тоног төхөөрөмжийн чадавхтай байх. 
         Мэргэжлийн ажиллах хүчний баталгаа  /MNS 4946:2005-ын 5.7 дахь заалтыг үндэслэх/
3. Үйлчилгээний газрын барилга байгууламжийн шаардлага /MNS 4946:2005 -ын  5.5 дахь заалтыг үндэслэх/
4. Үйлчилгээний газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтод тавигдах шаардлага  /MNS 4946:2005-ын  5.6 дахь заалтыг үндэслэх/ 
5. Хоолны газрын аюулгүй байдлын шаардлага  /MNS 4946:2005-ын 5.3 дахь заалтыг үндэслэх/
6. Хоолны газарт тавих эрүүл ахуйн шаардлага  /MNS 4946:2005-ын 5.4 дэх заалтыг үндэслэх/
7. Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх
8. Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх

Төслийн материалыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны  өдрийн 09 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2018 оны  4 дүгээр  сарын 16-ны өдрийн 10 цагт нээнэ. 

Төсөл сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.gazar.gov.mn,   www.facebook.com/uvs.gazar  цахим хаягнаас авна уу.
Төсөл сонгон шалгаруулалтын материалыг буцаан төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 20000 төгрөгөөр  ГХБХБГ-ын 102 тоот өрөөнөөс авна.
 
Увс аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
Утас: 70453122
Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР