Увс аймгийн ГЗБЕТ-нд тодотгол хийх хэлэлцүүлэг ГХБХБГ-т зохион байгуулагдлаа

2017-10-27

НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, "Монгол улсын Баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгаалахыг нэвтрүүлэх нь төсөл"-өөс санхүүжсэн "Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх" ажлыг "Вектор мэп" ХХК гүйцэтгэж байна. Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ГХБХБГ-т зохион байгуулагдаж аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Байгал орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд мөн гүйцэтгэгч “Вектор мэп” ХХК-ны захирал Ш.Наран-Очир болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР