Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

2017-05-31

Увс аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 17-ны өдрийн А/230 тоот захирамжийн дагуу Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 2017 оны 05 сарын 31-ний өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт амжилттай зохион байгуулагдлаа. Дуудлага худалдаанд нийт 4 байршлаас 2 байршилд иргэд материал ирүүлснээс 1-р байршил Улаангом сумын 3-р багийн нутаг Бурхан багшийн сэрэг дүрийн зүүн талд /2-р байршил/ худалдаа үйлчилгээний зориулалттай газарт иргэн Д.Дамдинсүрэн, 2-р байршил Улаангом сумын 3-р багийн нутаг Бурхан багшийн сэрэг дүрийн зүүн талд /3-р байршил/ худалдаа үйлчилгээний зориулалттай газарт иргэн Б.Жамбалрагчаа тус тус ялалт байгууллаа.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР