Барилгын салбарын үе үеийнхний уулзалт зохион байгуулагдлаа.

2017-05-15

Увс аймагт Барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ахмад, дунд үеийн барилгачид, Улаангом политехник коллежийн оюутан суралцагчдын уулзалт ярилцлага 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Уулзалт ярилцлагад ГХБХБГ-ын БХБХ-ийн дарга, Ахмад барилгачин, бетон арматурчин өндөр настан Б.Нямаа, "Ундарга констракшн" компаний ерөнхий инженер Т.Цогтбаяр, н.Бадамдорж, "Увс барилга" ХХК-ны даамал Ц.Цэрмаа, Улаангом политехник коллежийн Сургалтын менежер Б.Алтаншоо, багш Э.Энхзул, Га.Бат-Эрдэнэ, Б.Мягмаржав болон Барилгын салбарын ангийн оюутан суралцагчид нийт 100 гаруй хүн оролцож Улаангом политехник коллежийн удирдлага, ахмадуудад "Дурсамж" гардуулав. 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР