ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2017-05-17

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
 

Увс аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 17-нd өдрийн А/230 тоот захирамжийн дагуу Улаангом сумын 3-р багийн нутагт Бурхан багшийн сэрэг дүрийн зүүн талд 2 байршилд 1300м2 газар, 6-р багийн нутаг Тээврийн хорооны адагт 2 байршилд 2000м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар тус тус нээлттэй дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ. 

Дуудлага худалдаанд оролцогчдыг 2017 оны 05-р сарын 29, 30-ны өдрүүдэд 08-17 цагийн хооронд, 05-р сарын 31-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл аймгийн ГХБХБГ-ын иргэний танхимын өрөөнд бүртгэнэ. Бүртгэлийн хайрцаг аймгийн ГХБХБГ-ын иргэний танхимын өрөөнд байрлах ба хайрцагийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаа 2017 оны 05-р сарын 31-ны өдрийн 10 цагт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын иргэний танхимд болно.

Дэнчингийн хэмжээ нь дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчингийн мөнгийг Увс аймгийн ГХБХБГ-ын няравд бэлнээр тушаана.

Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараах материалыг хавсаргаж, бүртгэлийн хайрцагт хийнэ.Үүнд:

  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Дэнчин төлсөн баримт
  • Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  • Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл
  • Дуудлага худалдаанд оролцогч- 12500 төгрөг /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль/-ийн 39,1,6-д заасан хураамж төлсөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7045-3122, 7045-3391 утсаар лавлана уу.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР