Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

2017-05-16

Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ны өдрийн А/166 тоот захирамжийн дагуу Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 2017 оны 05 сарын 16-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт амжилттай зохион байгуулагдлаа. Дуудлага худалдаанд нийт 7 байршлаас 4 байршилд иргэд материал ирүүлснээс 1 байршил оролцогчийг тоо хүрээгүй учир хүчингүй болж 1-р байршил Улаангом сумын 3-р багийн нутаг 9-р цэцэрлэгийн зүүн талд худалдаа үйлчилгээний зориулалттай газарт иргэн Б.Алтангэрэл, 2-р байршил Улаангом сумын 3-р багийн нутаг Бурхан багшийн сэрэг дүрийн зүүн талд /1-р байршил/ худалдаа үйлчилгээний зориулалттай газарт иргэн Д.Нямбаяр, 7-р байршил Улаангом сумын 2-р багийн нутаг Тоосгоны үйлдвэрийн зүүн талд шатахуун түгээх станцын зориулалттай газарт иргэн А.Золбаяр тус тус ялалт байгууллаа.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР