Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаанд урьж байна

2019-04-24

Увс аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 19-ний өдрийн А/233 тоот захирамжийн дагуу Улаангом сумын 1 дүгээр багт “Соёлын төв”-ийн хойд талд  300м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, 1 дүгээр багт “Соёлын төв”-ийн хойд талд  2 байршилд тус тус 800м2 газрын орон сууц, үйлчилгээний зориулалтаар, 5-р багт хуучин нисэхийн зурваст 3 байршилд тус тус 1000м2 газрыг орон сууцны зориулалтаар, 6 дугаар багт Тээврийн хорооны адагт 1000м2 газрыг худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар нийт 7 байршилд 0,59га газрыг  эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа 2019 оны 05-р сарын 09-ны өдөр дахин зохион байгуулагдана.

Оролцогч бүртгэх хугацаа:  2019 оны 5-р сарын 07-ны 0000 цагаас эхлэн 2019 оны 5 сарын 09-ны 0830 цаг хүртэл зөвхөн ажлын цагаар бүртгэж баталгаажуулна. /Газрын биржийн цахим системийн цаг буюу Улаанбаатар хотын цагаар/

Үнийн санал авах хугацаа: 2019 оны 5-р сарын 09-ны 0900 цагаас 1500 цаг хүртэл авна. /Газрын биржийн цахим системийн цаг буюу Улаанбаатар хотын цагаар/

Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараахь материалыг хавсарган бүртгүүлнэ.

  1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Дэнчин төлсөн баримт
  3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  4. Дуудлага худалдаанд аж ахуй нэгж байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл

Дуудлага худалдааны дэнчин, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100150029002 тоот дансанд тушаана.  

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.uvs.gazar.gov.mn, www.mle.mn цахим хуудас болон 7045-3122 утсаар лавлана уу.

Санал асуулга

Та манай байгууллагын цахим хуудаснаас ямар төрлийн мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР